Афганистаны талибан хөдөлгөөн Хамид Карзайн засаг захиргаатай яриа хэлэлцээ хийж байгаа гэх мэдээллийг үгүйсгэлээ. Кабул хотод Афганистан, Пакистаны засгийн газрын төлөөлөгч  талибан хөдөлгөөний нэг удирдагч асантай уулзаж байгаа тухай Талибан хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Можахед мэдэгдэв. "Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ үйл явдлыг буруу мэдээлжээ. Энэ уулзалтад талибан хөдөлгөөний жинхэнэ төлөөлөгч байхгүй" хэмээн Можахед тэмдэглэв. Афганистаны засаг захиргаа "Талибан"хөдөлгөөний удирдлагатай олон жил үргэлжилж байгаа дайныг эцэс болгохоор нууц яриа хэлэлцээ хийж байгаа тухай  урьд "Вашингтон пост" сонин уламжилсан юм.