Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев  Кипрт хүрэлцэн ирлээ. Түүхэнд анх удаа орос улсын төрийн тэргүүн энэ улсад албан ёсоор айлчилж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан ийнхүү айлчилж байна. Яриа хэлэлцээний үеэр Д.Медведев Орос, Кипр улсын санхүү-эдийн засгийн хамтын ажиллагаа, оросын компаниудад ногдуулах татварын хэмжээ, киприйн асуудлыг зохицуулах зэрэг асуудлыг дээд түвшинд хэлэлцэнэ. Яриа хэлэлцээний төгсгөлд 15 баримт бичигт гарын үсэг зурах юм. Д.Медведев Киприйн ерөнхийлөгч Димитрис Христофиастай яриа хэлэлцээ хийнэ. Мөн түүнчлэн төлөөлөгчдийн танхимын дарга, мөн Киприйн хамба Хризост II уулзана. Айлчлалын үеэр Киприйн ерөнхийлөгч Димтрис Христофиасыг орос-киприйн харилцааг бүх талаар хөгжүүлж, бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсны төлөө Найрамдалын ордонгоор шагнана. Орос улсын ерөнхийлөгч Никосиид Оросын арилжааны банкны салбарыг нээхэд оролцоно.