"Союз ТМА-20" сансрын жолоодлогот хөлгийн чингэлэгийг  Байконур сансрын буудалд нямбай тээвэрлээгүй тул гэмтжээ. Галт тэрэгний машинист Казахстаны төмөр замаар хөдлөх бүрэлдэхүүнийг зохих ёсоор жолоодоогүй байна. Үүний улмаас чингэлэг төдийгүй сансрын хөлөг эвдэх аюултай байсан гэж Байконурын эх сурвалж "Интерфакс"  агентлагт уламжилжээ. Роскосмос компанийн удирдлага Анатолий Перминов "Союз" хөлгийг хөөргөх шийдвэр гаргана. Хөлгийг 12-р сарын 13-нд олон улсын сансрын станцад хөөргөхөөр төлөвлөжээ.