Афганистаны засаг захиргаа улс оронд олон жил үргэлжилж байгаа дайныг эцэслэхийн тулд "Талибан" хөдөлгөөний удирдлагатай нууц яриа хэлэлцээ хийж байна. "Аль-Жазира" телевиз афганистан, арабын мэдээллийн эх сурвалжаас иш татан өнөөдөр энэ тухай мэдээлэв. Тэдний мэдээлснээр яриа хэлэлцээ одоогоор "урьдчилсан шатандаа" байна. Урьд Талибан хөдөлгөөний удирдлага Афганистанаас гадаадын цэргийг бүрэн гаргахаас наана Хамид Карзайн засгийн газартай ямар нэг яриа хэлэлцээ хийхээс эрс татгалзаж байсан юм.