Алжирийн нийслэлд өнөөдөр Орос-Алжирийн бизнес форум, оросын бараа, үйлчилгээний үзэсгэлэн гарч байна. Тэнд барилга, эрчим хүчний компани, нефть, хий, нефть химийн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн үйлдвэр, мөн харилцаа холбоо, тээвэр, санхүүгийн слабарт ажилладаг компанийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Хоёр орны удирдагч түлш-эрчим хүчний салбар, цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах, мөн оросын компани тухайлбал "Оросын төмөр зам" компанийн оролцоотой Алжирт төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.