0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Алжирт нэг өдөр айлчилж байна. Алжирийн Хуари Бумедьены нэрэмжит нийслэлийн нисэх буудалд ерөнхийлөгч Д.Медведевийг  тус улсын ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика угтлаа. Үүний дараа хоёр орны удирдагч товч уулзав. Д.Медведев Алжирт шахуу хөтөлбөртэй айлчилж байна. Хоёр орны ерөнхийлөгч хэд хэдэн яриа хэлэлцээ хийж, янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай хамтарсан баримт бичигт гарын үсэг зурна. Д.Медведев Алжирт анх удаа айлчилж байна. Харин Алжирийн ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика Орос улсад 2001, 2008 онд хоёр удаа айлчилсан юм. Орос улсын төрийн тэргүүн Алжирийн нийслэлд айлчлах үеэр орос-алжирийн бизнес форум эхэллээ.