Зөвхөн хамтын хүчээр Евразид терроризм, мансууруулах бодистой тэмцэх нэгдсэн орон зай байгуулна. Ийм үйлсэд хоёр нүүр гаргахаас татгалзах хэрэгтэй. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Брюссельд болж байгаа "Ази-Европ" форумын үеэр энэ тухай мэдэгдэв. Энэ жил тус форумд Орос, Австрали, Шинэ Зеланд нэгдсэн юм. Европын Холбоо, азийн орнуудыг нэгтгэдэг томоохон форумд Орос улс хоосон ирсэнгүй. Харин аюулгүй байдал, эрчим хүчний хамтын ажиллагаа, экологийн салбарт тиодорхой санаачилга гаргав. АСЕМ гишүүн орнуудын эрчим хүчний стратегийг ойртуулах, Евразид хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх эхлэлийн цэг болох боломжтой хэмээн Сергей Лавров хэллээ. АСЕМ-ийн гишүүн орон олон улсын худалдааны гуравны нэг, дэлхийн нийт бүтээгдэхүүний тал гаруй хувийг бүрдүүлдэг тул үүнд бүх үндэслэл байна. Дээд хэмжээний уулзалт чанд нууцлалтай болдог уламжлалтай. Уулзалтад үндэсний төлөөлөгчдийн тэргүүн, орчуулагчид байх бөгөөд тохиолдлын хүн гэж үгүй. Тэгэхлээр тивийн хамгийн хурц асуудлаар дээд зэргийн илэн далангүй ярилцах боломж бүрдэж байна. Мундахгүй их асуудал байна. Тухайлбал европ, азийн олон оронд саяхан тулгарсан санхүү-эдийн засгийн хямарлыг даван туулах, дэлхийн цаг уурын өөрчлөлт, одоохондоо байрнаасаа хөдлөхгүй байгаа аюулгүй байдлын шинэ нягтарсан бүтэц байгуулах зэрэг юм. Москва аюулгүй байдлын өнөөгийн системийг шинэчлэх шаардлагатай талаар нэг бус удаа мэдэгдсэн гэж манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Брюсселээс дамжуулж байна: 21-р зууны эхний 10 жил аюулгүй байдлын систем шаардлага хангахгүй болох нь харагдсан. Бүгдийн аюулгүй байдлыг хуваалгүй, эрх тэгш хангах ийм бодит ажиллагаатай систем байгуулж, хүчээ нэгтгэх цаг мөч ирээд байна. "Ази-Европын" форум ийм санааг хэрэгжүүлэхэд сайхан талбар юм. Орос улсын Гадаад хэргийн сайдын саналын дотор богино хугацаанд тэнгисийн дээрмийн асуудлыг шийдэх хэрэгтэй болохыг дахин санууллаа. Тэнгисийн дээрэм олон улсын хөлөг онгоц зорчиход саад болж байна. Хуулийн цоорхойны улмаас гэмт хэрэгтнүүд үйлдсэн хэргийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээхгүй байна. Мөн үндэстэн дамнасан гэмт хэрэг тухайлбал мансууруулах бодисын наймаачидтай хийх тэмцэлийг эрс өөрчлөх хэрэгтэй. Орос улсад энэ талаар форумын түншүүддээ санал болгох зүйл бий. Бүхэлдээ дээд хэмжээний уулзалт Европ, Азийг ойртуулах сайхан зорилттой хэмээн улс төрийн технологийн төвийн удирдах дарга Борис Макаренко тэмдэглэв. Соёл иргэншлийн яриа хэлэлцээний тухай ярьж байна. Тэнд Европын Холбоо өнөөдрөөс Орос улс Европыг төлөөлж байна. Харин Азийг үндсэндээ Зүүн өмнөд Азийн орнууд, мөн Хятад, Япон улс төлөөлж байна. Яриа хэлэлцээ их чухал. Ази- хүч, нөлөө нь өсч байгаа төв. Азийн эрчимтэй хөгжиж байгаа улс орнууд, европ тэр аяараа багтаж байгаа энэ форумд Орос улс нэгдсэн нь маш сайн хэрэг. Бид Европын Холбоонд ойртохын зэрэгцээ зүүн Азид үр нөлөөгөө өргөжүүлэх нь чухал байна. НАТО, Европын Холбоо, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, ШХАБ-ыг бодвол АСЕМ-ийн форум тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагын механизм гэж байхгүй хэмээн шинжээч тэмдэглэжээ. Яриа хэлэлцээний ийм талбар бий, энэ хөгжиж байгаа, удахгүй ийм механизм боловсруулж, амьдралд хэрэгжүүлнэ гэх найдвар төрж байна.