Оросоос Солонгосын хойгт хий нийлүүлж, тэндээс ачааг баруун Европт төмөр замаар хүргэж, солонгосын мөсөн оргилыг хайлуулна. Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин мягмар гаригт эдийн засгийн олон талын төсөлд оролцож, зүүн-хойд Азийн үл итгэх байдлыг арилгахыг Сөүл, Пхеньян болон бусад түншүүддээ уриаллаа. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг шийдэх Москвад болсон хэлэлцүүлгийн үеэр дипломатч эрчим хүч, тээврийн төсөл хэрэгжүүлж бүс нутгийн хурцадмал байдлыг арилгахад анхаарал хандуулжээ. Тухайлбал Оросын Алс Дорнодоос БНСУ, БНАСАУ-ын нутгаар хийн хоолой тавьж, Солонгосын хойгийн өмнөд, хойд хэсгийг Сибирь нэвтэлсэн гол шугамд төмөр замаар холбох юм. Төсөлд японы технологи, хятадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тус бүс нутгийн хүйтэн дайн үүнд хамгийн ноцтой саад болж байна. Үүний зэрэгцээ хамтын ажиллагааг зохицуулах хамтарсан алхам улс төрийн сэрчигнэсэн салхийг намжаадаг үлгэр Азид бий. Тухайлбал Бээжин, Тайбэй хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахад эргэлт хийж, Тайванийн хоолойн хоёр эргийн дагуу хурцадмал байдлыг амжилттай намжааж байна. Хятад, Лаос, Вьетнам, Камбож, Таиланд зэрэг улсын нутаг дэвсгэрийн маргааныг хоёр бүр гуравдугаар зэрэгт тавьж, их Меконг голын бүс нутагт хилийн худалдаа өрнөж байгаа өөр нэг жишээ юм. Солонгосын хойгт цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал хамтын ажиллагааны төслийг бат бэх зангиджээ. Нэг нь нөгөөгөө хааж байна. Энэ нөхцөлд Пхеньянтай тэвчээртэй яриа хэлэлцээ хийхээс өөр хувилбар байхгүй хэмээн Москва үзэж байна. Түгшээж буй бүх асуудлыг харгалзах хэрэгтэй хэмээн Оросын Гадаад хэргийн яаманд солонгосын чиглэлийн асуудал хариуцсан Алексей Бородавкин тэмдэглэв. Умард Солонгосчууд цөмийн зэвсэггүй бол өөрсдийгөө аюулгүй гэж үзэх аргагүй хэмээн ярьж байгаа тохиодолд бид үүнийг үл ойшоож, байр суурьт нь дүн шинжилгээ хийхгүй байж болохгүй. Тэд ийнхүү хэлэхэд цөмийн тогтоон барих хүч хамгийн доод хэмжээнд байх ёстой гэж гэж бид хариулдаг. Тэд цөмийн зэвсэг эзэмших эрхгүй ч, аюулгүй байдлаа хангах эрхтэй. Хойд, Өмнөд Солонгос, Хятад, Орос, Япон улсын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Энэ тухай ярих хэрэгтэй. Харин энд зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай нэлээд өргөн асуудал урган гарч байна. Солонгосын хойгт эвлэрэх тухай хэлэлцээрийн оронд энхийн хэлэлцээр байгуулах тухай асуудал урган гарна. Тиймээс Москва зүүн хойд Азийн олон талын эдийн засгийн төслийг хэрэгжүүлэхэд энэ бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг хангах механизм боловсруулж хослуулах сонирхолтой байна. Орос, АНУ, Хятад, Япон, хоёр Солонгос оролцсон Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнд үр нөлөөтэй механизм боловсруулах талаар тохиролцсон юм. Дээд хэмжээний уулзалт хагас жилийн өмнө тасалдсан. Талууд зургаан талын дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэдий чинээ хурдан ийм механизм боловсруулна Оросоос Солонгосын хойг хүртэл хийн хоолой тавьж, Өмнөд Солонгосоос Нидерланд хүртэл төмөр зам тавьж Номхон далай, Атлантын далайн эргийг холбох төслийн манан төдий чинээ хурдан замхарна.