0АНУ-ын хүсэлтээр хоёр жил хагасын өмнө баривчилсан оросын бизнес эрхэлэгч Виктор Бутын хэргийн талаар Таиландын шүүхийн сүүлийн шийдвэрт Орос улс сэтгэл дундуур байна. Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачива үүнийг хүлээн зөвшөөрлөө. Тэрээр өчигдөр Брюссельд энэ асуудлыг Орос улсын Гадаад хэргийн сайдтай хэлэлцэв. Асуудлыг гадны дарамтгүй хууль эрхийн дагуу шийдэнэ гэдэгт найдаж байгаагаа Сергей Лавров илэрхийлэв. АНУ В.Бутыг хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж байна. Тэнд оросын иргэнд бүх насаар хорих ял оноож болзошгүй. Виктор Бутыг АНУ-д шилжүүлэх эсэх эцсийн шийдийг Таиландын ерөнхий сайд гаргана. Энэ асуудлаар сайд нартайгаа зөвлөнө хэмээн тэрээр анхааруулжээ.