Тажикистаны зүүн хэсэгт үндэсний гвардийн Ми-8 цэргийн нисдэг тэрэг сүйрсний улмаас дөрвөн хүн үрэгдэж, гурван хүн шархаджээ. Нисдэг тэрэг засгийн газрын хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа зүүн Раштын дүүрэгт байлдааны даалгавар биелүүлэх үеэр сүйрчээ. Техникийн шалтгаанаар нисдэг тэрэг сүйрсэн гэх нэг хувилбар байна. Ослын газар мөрдөн шалгагчид ажиллаж байна. Тажикистаны тус дүүрэгт 9-р сарын 19-нд террористууд цэргийн цуваанд гал нээх үеэр цэргийн 26 албан хаагч амь үрэгдсэн юм.