0 АНУ өнөөгийн байдлаар химийн зэвсгийн 80 хувийг устгажээ. АНУ-ын хуурай замын цэргийн химийн материалын агентлаг энэ тухай уламжлав. Химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцид зааснаар АНУ 2012 оны 4-р сард байлдааны хортой бодисыг устгаж дуусах ёстой. Үүний зэрэгцээ засгийн газрын бус америкийн шинжээчид энэ үйл явц 2021 онд дуусана хэмээн тэмдэглэж байна. АНУ-ын адил химийн зэвсгийн ихээхэн нөөцтэй Орос улс зэвсгийг  мөн 2012 онд устгаж амжихгүй. Орос улсын ерөнхийлөгч хөтөлбөрийг 2015 оны 12-р сарын 31-ээс хэтрэлгүй хэрэгжүүлэхийг засгийн газарт үүрэг болгосон юм.