Авьяастай залуус Орос улсад үлдэж ажиллахад төр засаг эрдэм шинжилгээний орчин үеийн дэд бүтэц байгуулах ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Оросын их сургуулийн хоёр төгсөгч Нобелийн физикийн шагнал хүртсэн тухай дуулаад баярласан ч, хожим энэ хоёр хүн Манчестерийн их сургуульд ажилладаг болохыг мэдээд гонсойсон гэж ерөнхийлөгч "Орос улсын 2010 оны багш" уралдааны шагналтнуудтай уулзахдаа мэдэгдэв. Их Британид ажилладаг физикч Константин Новоселов, Андрей Гейм нар хэт нарийн материал графен бүтээж Нобелийн шагнал хүртжээ. Энэ материал электроник зэрэг янз бүрийн салбарт орлуулшгүй онцгой чанартай юм. Залуу мэргэжилтнүүд эх орондоо ажиллаж, аж төрөхөд төр засаг их зүйл хийж байна хэмээн ерөнхийлөгч хэллээ. Хилийн чанадад ажиллах нь буруу зүйл биш хэмээн ерөнхийлөгч үзэж байна. Орос улсад их сургууль төгссөн хүмүүс эх орондоо буцаж ирэх хэрэгтэй гэж тэр үзэж байна. Үүний тулд эрдэм шинжилгээний хуучирсан баазыг шинэчилж, сонирхол татах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл хилийн чанадад бус манайд нээлт хийж, бүтээл туурвина гэж Д.Медведев тэмдэглэв.