Орос улс иргэдийн амьдралын чанарын гол үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгч орны тоонд орох бодолтой байна. ОХУ-ын төлөөлөгч Николай Раковский мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорооны хуралд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. "Хямарал манай орныг ялгаагүй дайрсан ч, оросын удирдлага хүн амын нийгмийн асуудлыг зохих түвшинд дэмжсэн". Нийгэм, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт, мөн хүн амын орлогын түвшинг харгалзан орон сууц барих, бүгдийг ажлын байраар хангах үндэсний өргөн хүрээтэйтөслийг бүрэн хэрэгжүүлж" байна гэж дипломатч хэлэв. Өрхийг дэмжиж, нийгмийн эмзэг давхаргын иргэдэд анхаарал тавих нь Орос улсын тэргүүн зэргийн зорилт байна гэж Раковский онцлон тэмдэглэв.