Санкт-Петербургийн Александринскийн театрын найруулсан оросын агуу зохиолч Николай Гоголийн "Гэрлэлт" жүжиг Парис хотод амжилттай боллоо. Жүжиг ийм найруулгаар "Алтан баг" оросын шилдэг жүжигт олгодог шагнал хүртсэн юм. Жүжгийн үйлдэл мөс шиг тусгай дэвсгэр дээр өрнөдөг онцлогтой. Сонгогдог инээдмийн жүжгийг театрын ерөнхий найруулагч Валерий Фокин нийгэмд ганцаардаж байгаа хүний тухай гунигт драмын жүжиг болгожээ. "Гэрлэлт" жүжгийг 1842 онд мөн Александринский театрт анх тавьсан юм.