0Ойрын жилүүдэд Хятад, Монголын хооронд 375 сая долларын авто машины зам тавина гэж Синьхуа агентлаг мягмар гаригт уламжлав. Шинэ замаар юуны түрүүнд нүүрс тээвэрлэнэ гэж БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны засаг захиргаа шинэ төслийн талаар ийнхүү мэдэгдлээ. Хятад улс шинэ замыг Ганьцимаоду хотод эхэлж барина. Яг энэ замаар энэ жил Хятад улс 5 сая тонн гаруй нүүрс импортоор авсан юм. Зам тавих төслийн өртөг 2,51 тэрбум юань буюу 375 сая доллар байна. Төслийг хэрэгжүүлэхээр тусгайлан байгуулсан хятад-монголын хамтарсан компани 245 км урт автомашины замыг барина. Хамтарсан компанийн 51 хувийг монголын тал эзэмшинэ.