АНУ Афганистан дахь цэргийн стратегиа өөрчлөх бодолтой байна гэж ерөнхийлөгч Барак Обама хэллээ. Энэ улсад сүүлийн саруудад зэвсэгт этгээдүүдийн эсрэг тэмцэл идэвхжиснийг тэрээр Конгресст танилцуулсан илгээлтдээ тэмдэглэв. Барак Обама Афганистанд америкийн 30 мянган цэргийн албан хаагч илгээхээр шийдсэнээ батална. Тэд терроризмын эсрэг ажиллагаа дуустал ирэх оны зун  хүртэл тус газар байна.