Москвагийн Их театрын түүхэн барилгыг сэргээн засварлах сунжирсан ажил дуусахад жил үлдлээ. 2011 оны 10-р сарын 2-нд томоохон хэмжээний гала-концерт болно. Одоохондоо барилгын дотор хэсгийг сэргээн засварлаж байна. Саяхан тухайлбал хуучин хааны одоогийн засгийн газрын лоожинд хоёр толгойтой бүргэд бүхий Романовын удмын сүлдийг зохих ёсоор байранд нь тавилаа. Александр II эзэн хаан  1856 онд хаан суух ёслолын үед үзэгчдийн танхим ямар байсан тэр төрхтэй болно. Мэдээж хэрэг театрын уран бүтээлчид түүхэн тайзанд уран бүтээлээ толилуулахаар бэлтгэж байна. Саяхан томилогдсон Их театрын хөгжмийн удирдагч, ерөнхий удирдаач Василий Синайский зэрэг бүх уран бүтээлч үүнд бэлтгэж байна. Нэрд гарсан хөгжимчин мөн театрт буцаж ирж байна. Тэрээр бараг 20 жил дэлхийн театр, тэргүүлэх найрал хөгжмийн хамтлагтай хамтран ажиллажээ. Тэрээр одоо ч Манчестер дахь Би-Би-Си найрал хөгжмийн хамтлагийн уригдсан удирдаач, мөн шведийн Мальмё хотын найрал хөгжмийн хамтлагийг тэргүүлсээр байна. Харин одоо Василий Синайский Их театрт гол анхаарлаа хандуулж байна. Тэрээр хамтлагийн уран бүтээлийн байдлыг үнэлж, шинэ бүтээл туурвиж, хуучирсныг нь хөтөлбөрөөс хасч байна. "Би анх Их театрт бүжгэн жүжгийн найруулагчаар ажиллаж байсан" гэж хөгжичин эргэн дурсаж байна. Бүжгэн жүжигт болж байгаа бүхнийг би одоо ч ажиглаж байна. Тэнд урьдын адил агуу уран бүтээлч, авьяастнууд байна. Харин дуурийн тухайд байдал хүнд найдваргүй байна. Дуурийн дуучдын дундаж нас 48 байгаад зовж байна". Улс орны тэргүүлэх театрт ажил үйлсийг нь урагш хөтөлж, шинийг санаачилдаг тийм хүмүүс байх ёстой гэж Василий Синайский үргэлжлүүлэн ярив. Тэнд тийм хүмүүс байна. Одоохондоо цөөхөн байна. Ийм хүмүүс "бух тэрэг" адил араасаа вагоныг чирдэг шүү дээ. "Би орчин үеийн театрт хайртай. Сүүлийн үеийн, заримдаа шуугиан тарьж байгаа Их театрын сонирхолтой бүтээл, авьяастай найруулагчдыг урьж ажиллуулж байгаа нь сайн хэрэг" тэрээр ярилаа. Европын олон "модерн" гэх театр тухайлбал германы Комише дуурийн театр, "эмх замбараагүй" найруулгатай бүтээл их тавьдаг Английн үндэсний дуурийн театр зэрэгт ажиллаад Василий Синайский "Жүжигт жүжигчин найруулагчийн хэлснийг давтах бус хөгжим давамгайлах хэрэгтэй гэж би бодсон. Сайн найруулагчтай хирнээ тааруухан дуулдаг бол энэ жүжиг хэнд хэрэгтэй юм бэ?" хэмээн удирдаач хэлж байна. Гэхдээ Их театрын тайзнаа зоригтой туршилт хийхээс тэрээр татгалзахгүй байна.  Театрын дотор ямар нэг эрэл хайгуул хийнэ гэдэг маш сайн хэрэг хэмээн Василий Синайский ярьж байна. Шүүмжлэлд өртөх жүжиг зайлшгүй тавих ёстой. Заримдаа шилдэг бүтээл, сүйрлийн хооронд маш нарийн хязгаар байдаг. Найруулагчийн нэртэй холбоотой хүмүүс дургүйцэж, дэмжих зэрэг мэдрэмжтэй хязгаарын тухай би ярьж байна. Бүжгэн жүжиг энэ тухайд их зоригтой бүтээл туурвиж байна. Дуурьт ч ялгаагүй Бергийн "Воццек" жүжиг тавьсан шүү дээ. Энэ гайхалтай. Их театрын ерөнхий найруулагч хамт олонтой хамтран ажиллах стратегиа ийнхүү тодорхойлж байна: Миний бодлоор Их театр хоёр нүүртэй байх ёстой. Нэг нь оросын сонсогч, үзэгчдэд. Нөгөө нь хилийн чанадад. Гадаадад оросын бүтээлийг сураглаж, Их театрын бүтээл хамгийн өндөр түвшинд байгаа гэдэгт итгэнэ. Харин Орос улсад янз бүрийн төрлийн жүжгийг аль болох их тавих хэрэгтэй.