Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч, нобелийн шагналтан, америкийн иргэн Жозеф Стиглиц европын нэгдсэн валютаас бүрмөсөн татгалзахыг санал болгож байна. Эсвэл Германаас энэ алхам хийх хэрэгтэй. Европыг хямарлын хоёр дахь давалгаанаас ингэж л аварна гэж шинжээч үзэж байна.  Европын орнуудын төсвийн алдагдлыг багасгах бүх арга хэмжээ хямарлын хоёр дахь давалгааг ойртуулж байна. Энэ үйл явдлаас сэргийлж еврогоос татгалзаж, энэ туршилт нурсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Стиглиц үзэж байна. Хохирол бага байж болно. Еврогийн бүсээс Германыг хасах хэрэгтэй. Берлин гүйлгээнд марк ашиглаж эхэлбэл еврогийн ханш сүйрнэ. Ингэснээр европын үйлдвэрийн өртөг хямдарч, ашигтай болохын зэрэгцээ дэлхий дахинаа европын хямд үнэтэй барааны эрэлт өснө. "Оросын дуу хоолой" радиогийн хандсан шинжээчид энэ санааг шүүмжилж байна. Энэ арга хэмжээ зөвхөн богино хугацаанд суудлыг шийдэнэ гэж тэд ярьж байна. Герман еврогоос татгалзавал еврогийн бүсийн дорой гишүүдийн төлбөрийн чадвар муудаж болзошгүй. Хөрөнгө оруулагчид европоос хөрөнгөө татаж эхэлбэл дэлхий дахинд цохилт болно. Стиглицийн энэхүү мэдэгдэл еврод жинхэнээсээ халдаж байгаа хэрэг хэмээн олон шинжээч итгэлтэй байна. Грек, Испанийн бүх бэрхшээлийг үл харгалзан еврогийн эргэн тойрны байдал тогтвортой байна. Энэ америкийн эдийн засагчийн хэлсэн төлөвөөс хол байна гэж РБК компанийн аналитик мэдээллийн газрын захирал Александр Яковлев "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа дурдав. Үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч эмгэнэлтэй биш байна. Еврогийн бүс гэнэт нурах, эсвэл Герман еврогийн бүсээс гарна гэж бид бодохгүй байна. Одоохондоо энэ шинжлэх ухааны уран зөгнөл биш юм. Евро, еврогийн бүст бэрхшээл байгаа. Сүүлийн жил хагаст бэрхшээлтэй тулгараагүй валют гэж байна уу? Олон валют дарамтанд байсан.  Улс төрчид хэзээ ч ийм алхам хийхгүй гэдэгт олон шинжээч итгэлтэй байна. Нэгдсэн валют европын дурын улс төрчийн зүрхэнд хүрэх зам юм. Үүнээс салахад тэд шийдвэр төгс, хүч хүрэхгүй. Ийм шийдвэрийн эдийн засгийн ирээдүйг нэг үгээр "сүйрэл" гэж тодорхойлж болно. Гүйлгээнд германы марк, грекийн драхма, италийн лир зэргийг эргээд ашиглаж эхэлбэл дамын наймаачид эдгээр валютад халдаж эхэлнэ. Харин энэ бүхний дараа дэлхийн эдийн засагт юу тохиох талаар шинжээчид бодохоос ч эмээж байна.