"Дружба-Найрамдал" энэ үгийг Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд өнөөдөр олонтаа хэллээ. Энд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил ёслол төгөлдөр эхэллээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монголын нийслэлээс дамжуулж байна. Улаанбаатар хотын оршин суугчид сарын ажлыг их сонирхож байгаагаас үзэхэд Монголд зохион байгуулах сарын ажил 10-р сарын гол үйл явдлын нэг болно. Оросын шинжлэх соёлын төвийн их танхимд өнөөдөр алим унах зай байсангүй. Ямагт алтан намар тохиодог энэ баярын нээлт сүүлийн жилүүдэд байнга ийм байна. Монгол оросын найрамдалын сарын ажил онцгой үйл явдал. Манай хоёр орны ард түмэн мэдэрч байгаа бүхэн энэ өдрүүдэд илт илэрдэг. Монгол-оросын найрамдалын сарын ажлыг 1952 оноос жил бүр зохион байгуулж байна. 1990-ээд онд бүгдийн мэдэх шалтгаанаар энэ ажил түр завсарласан юм. Одоо сайхан уламжлал сэргэж, илүү өргөн хүрээг хамарч байна. Энэ удаагийн баярыг Аугаа их ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ удаагийн найрамдалын сарын ажлын хөтөлбөр олон янз, өргөн хүрээтэй байна гэж манай тусгай сурвалжлагч тэмдэглэв. Улаанбаатар хотод болж байгаа энэ баярт ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисэгч Монголын анд нөхдийн оросын нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Горбатко тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирсэн нь онцгой ач холбогдолтой юм. Түүний анд монголын найрамдалын нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Гүррагчаа сарын ажлыг нээж үг хэллээ. ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Самойленко танхимд цугласан олонд үг хэлсэн юм. Сарын ажлын өдрүүдэд Оросын нэг бүс нутгийг танилцуулдаг сайхан уламжлал тогтсон. Энэ удаа Алтайн хязгаарыг танилцуулж байна. Оросын шинжлэх ухаан соёлын төвийн бага танхимд өчигдөр Алтай нутгаас гаралтай, оросын нэрд гарсан найруулагч, жүжигчин Василий Шукшины киног үзүүллээ. Түүний киног  10-р сарын 6, 8, 9, 10-нд үнэ төлбөргүй үзүүлнэ. Алтайн хязгаарын "Вечерки" казак дууны хамтлагийн жүжигчид нээлтэд оролцогчдод уран бүтээлээ толилууллаа. Тэд концертын том хөтөлбөртэй иржээ. Ойрын өдрүүдэд уран бүтээлчид Улаанбаатар төмөр замын соёлын ордон, Багануур дүүрэгт уран бүтээлээ толилуулна. Харин 10-р сарын 8-нд Занабазарын нэрэмжит Улсын уран зургийн музейд Барнаулын нэрд гарсан зураач Федор Торховын үзэсгэлэн гарна. Сарын ажлын хүрээнд Оросын шинжлэх ухаан соёлын төвд  "Алтай монголын зураачдын нүдээр" үзэсгэлэн гарна. Харин Алтайн хязгаарын талаарх гэрэл зургийн томоохон үзэсгэлэнг 10-р сарын 4-өөс үзүүлж байна. Улаанбаатар хот болоод монголын бусад хотод сарын турш зохион байгууулах бүх арга хэмжээг дурдах аргагүй гэж Ольга Павлович ярьж байна. Оросын зохиолчдын номын үзэсгэлэн, орос хэлний уралдаан, орос дууны наадам, зөвлөлтийн болон оросын их дээд сургууль төгсөгчдийн уулзалт зэрэг олон арга хэмжээ байна. Мэдээж хэрэг "Оросын дуу хоолой" радиогийн Радиогийн өдөр болно. Оросын шинжлэх ухаан соёлын төвд 10-р сарын 7-ны 15 цагт Аугаа их ялалтын 65 жилийн ой, монгол-оросын найрамдалын сарын ажлын 50 жилийн ойд зориулсан радиогийн асуулт хариултын уралдаанд түрүүлсэн, шагналт байранд шалгарсан хүмүүст шагнал гардуулах ёслол болно. "Оросын дуу хоолой" радио асуулт хариултын энэ уралдааныг Монголын анд нөхдийн нийгэмлэг, "Монгол-Оросын" найрамдалын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан юм. Эрхэм анд нөхөд өө, энэ өдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд асуулт хариултын уралдаанд түрүүлсэн бүх хүн, тэдний төрөл садан, анд нөхдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Шагнал гардуулах ёслол 15 цагаас эхэлнэ. Монгол-оросын найрамдалын сарын ажил 11-р сарын 5-нд дуусана. Баяр өндөрлөх ч, монгол, орос ард түмэн бие биенээ сонирхосон хэвээр байна. Нягт нөхөрсөг харилцааны үзэгдэх, үл үзэгдэх утас сайн хөрш, анд нөхөд манай хоёр орны энгийн иргэдийн амьдралыын гол бүрэлдэхүүн хэсэг билээ.