0Оросын Сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудрин оросын эдийн засаг энэ жил 4 хувиар өснө гэж найдаж байна. Тэрээр Москва хотод болж байгаа "Орос орон дуудаж байна" хөрөнгө оруулалтын форумд хэлсэн үгэндээ энэ жил инфляц 8 хувь хүртэл буурч, 1992 оноос хойш хамгийн доод хэмжээнд хүрнэ гэж тэмдэглэв. Улс оронд 40 тэрбум гаруй долларын шууд хөрөнгө оруулна гэж сайд таамдаглаж байна. Энэ өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 4 тэрбум доллароор илүү байна.