0Таиландын шүүх оросын бизнес эрхэлэгч Виктор Бутыг АНУ-д шилжүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. америкийн тал хэрэгтнийг  шинээр буруутгасныг шүүх хурлаар хэлэлцэнэ. Виктор Бутыг АНУ-д шилжүүлэх хэргийн талаарх шийдвэрийг өнөөдөр зарлаж магадгүй хэмээн хэрэгтний төрөл садан хэллээ. Үүний зэрэгцээ Оросын Гадаад хэргийн яам энэ шийдвэр бодитой, шударга байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Оросын бизнес эрхэлэгчийг АНУ-ын хүсэлтээр 2008 оны 3-р сард Таиландад баривчилсан юм. АНУ түүнийг хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж байна. Хэрэгтнийг шилжүүлэхээс татгалзсаны дараа америкчүүд давж заалдаж, В.Бутыг луйвар, мөнгө угаасан хэрэгт шинээр буруутгажээ.