0Хятадын хотын оршин суугчдын тоо 2015 онд тус улсын хөдөөгийн хүн амын тооноос давна гэж орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шинжээчдийн ярьснаас иш татан мягмар гаригт мэдээлэв. 2030 онд Хятадын 65 хувь хотжиж, хотын хүн амын тоо одоогийнхоос 300 саяар нэмэгдэнэ. Өнөөдөр Хятадын нийт хүн амын 46,59 хувь буюу 621 сая хүн тус улсын 654 хотод оршин сууж байна.