Оросын багш, бусад орны сурган хүмүүжүүлэгчид өнөөдөр олон улсын багш нарын өдрийг тэмдэглэж байна. ЮНЕСКО энэ баярыг тэмдэглэхийг санаачилжээ. Орос улсад бараг 30 жил дараалан 10-р сарын эхний ням гаригт багш нарын баярыг тэмдэглэдэг байсан бол 1994 оноос 10-р сарын 5-нд энэ баярыг тэмдэглэх  болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээгээр Орос улсад сая гаруй багш байна. Өнөөдөр Улсын Кремлийн ордонд "2010 оны багш" бүх оросын уралдаанд түрүүлсэн багшийн нэрийг зарлана. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "болор хотон шувуу" гол шагналыг шилдэг багшид гардуулна.