Орос улс өнөөдөр албан ёсоор "Ази-Европ" форумд нэгдэж байна. Брюссельд болж байгаа дээд хэмжээний уулзалтад Гадаад хэргийн сайд Сергей Лавров улс орнноо төлөөлж байна. Орос, Австрали, Шинэ Зеланд бүс нутаг хоорондын байгууллагад элсэх ёслолын ажиллагаа АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн хоёр дахь өдөр Брюсселийн Хааны ордонд болно. Форумд оролцогчид санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулах, терроризмтай тэмцэх, эрчим хүчний аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг хэлэлцэнэ. Оросын төлөөлөгчид өнөөдөр аюулгүй байдлын асуудлаар тодорхой санал тавина. Форумын хүрээнд 1996 оноос яриа хэлэлцээ хийж байна. Шинэ гишүүдийг оролцуулаад тус байгууллага 48 түнш улс, байгууллагатай болно.