Орос улс тэнгист байрладаг "Булава" тив хоорондын баллистик пуужингийн туршилтыг сэргээж байна. 13 дахь пуужинг энэ долоо хоногт Баренцын тэнгисээс "Дмитрий Донской" атомын шумбагч хөлгөөс харвахаар төлөвлөж байна хэмээн Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Владимир Высоцкий уламжлав. Хамгийн сүүлд "Булава"-г өнгөрсөн оны 12-р сард туршсан юм. Пуужингийн гурав дахь угсраа хэсэг гацсанаас гарснаас амжилттай харваагүй байна. "Булава" оросын гурван угсраа, хатуу түлштэй шинэ пуужин юм. Пуужин 8 мянган км зайд байг устгах, мөн нислэгийн чиглэлийг өөрчлөх хэт авианы цөмийн 10 хүртлэх блокийг тээх чадалтай.