Орос улсад томоохонд ордог "КАМАЗ" авто машины концерн, мөн германы Дэмлер компани Мерседес-Бенз хүнд ачааны тэрэг үйлдвэрлэж эхэллээ. Ачааны тэргийг Набережный Челна дахь хамтарсан компанид угсарч байгаа бөгөөд бараг бүх загварыг үйлдвэрлэнэ. Эхний үед Actros Axor загварын машин угсрах захиалгыг биелүүлж, борлуулалт нэмэгдэхийн хэрээр  Atego, Zetros, Unimog загварын машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж хамтарсан компанийн хэвлэлийн албанаас уламжиллаа. Үйлдвэр жилд 4500 машинй үйлдвэрлэх хүчин чадалтай, Германы үйлдвэрийн машинтай ижилхэн чанартай байна.