Орос улс евроазийн гүрний статусаа хэрэгжүүлж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  10-р сарын 4-5-нд Орос улс "Ази-Европын" форумд албан ёсоор нэгдэх энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюсселийг зорилоо. Зүүн Ази, Европын орнуудыг нэгтгэдэг олон улсын байгууллагыг 1996 онд байгуулсан юм. Одоогоор энэ байгууллагын бүрэлдэхүүнд байгаа 45 орон дэлхийн хүн амын гуравны нэг, дэлхийн худалдааны 60 хувь, газрын баялгийн талаас илүү хувийг бүрдүүлж байна. Европ, Ази дэлхийн хоёр том бүс нутгийн эдийн засаг, улс төр, соёлын харилцааг ойртуулах нь АСЕМ-ийн гишүүн орнуудын үндсэн зорилт байна. Орос улсыг эгнээндээ элсүүлснээр тэд Москва түүний оролцоогүй евразийн харилцааг бүрэн хөгжүүлэх аргагүй,  олон улсын тавцанд чухал тоглогч болохыг баталж байна. ОХУ-ын Гадаад хэргийн албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко ярьж байна. Яриа хэлэлцээний энэ ер бусын механизмд Орос улсыг нэгтгэснээр АСЕМ-ийн гишүүн орон Орос улстай түншлэлээ гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг баталж байна. Орос улс олон талын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд АСЕМ-ийн үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах бодолтой байна. Бүс нутгийн бүх улсын хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, хамтын эхлэлд түшиглэсэн аюулгүй байдал, хамтын ажиллагааны ил тод, тэгш эрхийн бүтэц байгуулах тухай юуны түрүүнд ярьж байна. Орос улс АСЕМ-д нэгдэхийг эрмэлзэж байгаа нь ойлгомжтой хэмээн ОХУ-ын Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Андрей Климов "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа дурдав.  Оросын сүлдний хоёр толгойтой бүргэдийн нэг нь өрнөд, нөгөө нь дорно зүг харсан байдаг. Тиймээс азийн чиглэлийг сонирхож байгаа нь тодорхой, газар зүй, түүхээр хэдийн тодорхойлсон. Орос улс ийм маягийн бага хуралд оролцсоноор байр сууриа шууд түншүүддээ хүргэх боломжтой. Москва гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэртэй харилцаатай байхын тулд бүх талбарыг ашиглах хэрэгтэй. Форумын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар "Сайн сайхан байдлыг дээшлүүлэх, бүх иргэн зохистой амьдрах" сэдвийг хэлэлцэнэ. Бельгийн хаан Альберт II, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Вэн Зябао, Японы ерөнхий сайд Наото Кан нар санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулах, терроризм, эрчим хүчний аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг хэлэлцэнэ. Төгсгөлийн баримт бичигт дэлхийн эдийн засгийг илүү үр нөлөөтэй удирдах арга замыг тэмдэглэхээр төлөвлөж байна. Дорно, өрнөдийн дээгүүр тушаалын төлөөлөгчдийн хурал Бельгийн хааны ордонд саяхан хоёр сая еврогоор сэргээн засварласан хааны танхимд болно. Энэ тансаг орчинд евраз тивийн бүх оршин суугчдад хамаатай  хамгийн жинтэй, тэнцвэртэй шийдвэр гаргана.