Оросын нэрд гарсан найруулагч Марлен Хуциев өнөөдөр нас сүүдэр 85 хүрлээ. Түүний "Заречной гудмын хавар" киног шүүмжлэгчид хүлээн зөвшөөрч, үзэгчдийг татсан юм. Дараа нь "Хоёр Федор", "Ильичийн застав", "Төгсгөлийн үг"зэрэг кино бүтээжээ. Найруулагчийн уран бүтээлд дайны сэдэв чухал байр суурь эзэлдэг. Фашизмыг ялсан Аугаа их ялалтыг тэмдэглэж байгаа зөвлөлтийн цэрэг гол баатар "Тавдугаар сар байла" кинонд дайны сэдвийг сэтгэл хөдлөм харуулсан байдаг. Хуциев Оросын кино найруулагчдйн байгууллагыг олон жил тэргүүлж байна.