Орос улстай харилцаагаа зохицуулах нь Гүржийн амин чухал асуудал хэмээн тус улсын ерөнхийлөгч асан Эдуард Шевардназе үзэж байна. Гүржийг тайван замаар нэгтгэж, тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх түлхүүр Орос улсын гарт байна. Бид үнэхээр үүнийг хүсч байгаа бол Москватай яриа хэлэлцээ эхлүүлэх хэрэгтэй гэж Шеварназе Тбилисийн "Асавал-Дасавали" сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Асуудлыг зохицуулахад амаргүй хэмээн улс төрч үзэж байна. Тбилис 2008 оны 8-р сард Өмнөд Осетид зэвсэгтэй халдасны дүнд Орос, Гүржийн дипломат харилцаа тасалдсан юм.