Токио шилэн аягатай усанд шуурга дэгдээлээ. Японы Окинава болон "хойд нутгийн" асуудал эрхэлсэн төрийн сайд Сумио Мабути даваа гаригт Орос улстай нутаг дэвсгэрийн маргааны сэдэв болсон Өмнөд Курилийн арлыг "харахыг" оролдлоо. Японы засгийн газрын гишүүд үе үе тэнгис, агаараас Өмнөд Курилийг харах дуртай. Харин энэ удаа ширүүн шуурга сайдад эрх байхгүй тул "шалгахаа" боль гэсэн дохио өглөө. Гэвч сайд байгалийн дохиог тоосонгүй. Тэрээр оросын эсрэг дүр үзүүлэх уламжлалт үйлдлээр засгийн газрын буурч байгаа нэр хүндийг өргөхийг их хүсчээ. Хоккайдо арлын зүүн хойд үзүүрээс ширүүн шуургатай аадар бороо орж, сайд Курилийн арлыг харж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногт дэгдсэн шуугианаас үүдэн японы сайд хууль эрхийн актаар Орос улсын мэдлийнх хэмээн баталгаажуулсан Өмнөд Курилийн арлыг дахин "шалгахаа" зогсоох хэрэгтэй байсан. Японы дээгүүр тушаалын түшмэд Д.Медведевийг Өмнөд Курилд "очихыг" хориглосноос ийм шуугиан дэгджээ. Орос улсын ерөнхийлөгч Хятадад айлчилж дуусаад Өмнөд Курилийн аралд очихоор төлөвлөсөн ч, цаг агаар таагүй байснаас айлчлалаа хойшлуулж, улс орны энэ чухал хэсэгт ойрын үед зайлшгүй очино хэмээн амлав. Орос улсын ерөнхийлөгчийн мэдэгдэл Токиод жинхэнэ улс төрийн шуурга дэгдээлээ. Тус аралд очихоос татгалзахгүй бол хоёр орны харилцаанд ноцтой саад учирна хэмээн Москвад заналхийллээ. Орос улсын Гадаад хэргийн яам  үүнд тодорхой, хатуу хариулсан юм. Улс орныхоо нутаг дэвсгэрт очих маршрутыг ерөнхийлөгч өөрөө тодорхойлно. Тэгэхлээр энэ талаар гаднаас ямар нэг зөвлөлгөө өгөх нь зохисгүй гэжээ. Хожим Кремль  зарим зүйлийг тодруулсан юм. Ерөнхийлөгч ойрын үед Япон улсад айлчлах үеэр Өмнөд Курилд очих нь зохимжтой хэмээн ерөнхийлөгчийн захиргааны дотоод асуудал эрхэлсэн түшмэд мэдэгдэв. Үүнээс илүү тодорхой хэлэх аргагүй. Токио Орос улстай нутаг дэвсгэрийн маргааныг ил тод шийдэхээс татгалзах бодолгүй нь Японы сайдын оролцсон даваа гаригийн шинэ пиар арга хэмжээ харууллаа. Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянины байр суурийг хүргэе. Энэ тохиолдол таамаглахад амархан. Орос улсын ерөнхийлөгч Өмнөд Курилд очих хугацааг урагшлуулна. Хоёрдугаарт орос-японы харилцааны нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэх хэсэг гарцаагүй дордоно. Хоёр орны харилцааны эдийн засаг, эрчим хүчний бүрэлдэхүүн хэсэг гэж байгаа болохоор энэ харилцаа ноцтой хямрахгүй гэж би бодож байна. Д.Медведев Өмнөд Курилд очиж, нефтийн шинэ орд газрыг ашиглалтад өгөх бодолтой байсан юм. Төрийн тэргүүн түүхэнд анх удаа тус бүс нутагт очих байсан. Үүний зэрэгцээ оросын улс төр судлаачид Токиог бодвол үүнд улс төрийн өнгө аяс нэмсэнгүй. Японы зүгээс энэ асуудлаар хэд хэдэн удаа дарамталсны дараа Д. Медведев Өмнөд Курилийн аралд очих нь зарчмын ач холбогдолтой  гэж үзэж байна.