Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Украины ерөнхийлөгч Виктор Янукович нар хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Геленжикт уулзана. Эрчим хүч, нисэх онгоц угсрах, сансар, тээвэр, байгаль орчин хамгаалах, зэрэг дээд зэргийн технологийн салбарт хамтран ажиллах асуудал анхаарлын төвд байна гэж Д.Медведевийн туслах Сергей Приходько мэдэгдэв. Уулзалтаар "хийн сэдвийг" хөндөхгүй хэмээн тэрээр хэллээ. Бизнесийн төлөөлөгчид, янз бүрийн яам, газрын удирдлагууд оролцож байгаа хоёр талын Бүс нутаг хоорондын эдийн засгийн анхны форумын хүрээнд хоёр орны ерөнхийлөгч яриа хэлэлцээ хийж байна. Орос улс мөн ижил форумыг Казахстантай тогмол зохион явуулдаг.