Улаанбаатар хотод өнөөдөр эхэлсэн монгол-оросын найрамдалын сарын ажлын 50 жилийн ойн хүрээнд оросын гарамгай жүжигчин, найруулагч Василий Шукшины кино үзүүлнэ. Сарын ажлын хндэт зочин Алтайн хязгаарын захиргаанаас ИТАР-ТАСС агентлагт энэ тухай уламжлав. Алтайн хязгаарын төлөөлөгчид Василий Шукшины тоглож, найруулсан киног Монголд авчирчээ. Алтайн нэрд гарсан "Вечерки"хамтлагийн уран бүтээлчид оросын соёлыг монголчуудад танилцуулна. Монгол-оросын найрамдалын сарын ажил жил бүр 10-р сард болдог. Энэ ажлын хүрээнд Оросын нэг бүс нутгийн ололт амжилтыг Монголд танилцуулдаг. Өнгөрсөн жил Бүгд найрамдах Буриад улс, энэ жил Алтайн хязгаарыг танилцуулж байна.