Эрхүү хотод өнөөдөр Байгал нуур болон дэлхийн бусад эртний нуурыг судлах олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. Дотоодын нэрд гарсан гидробиологич, нуур судлаач Глеб Верещагины /1889-1944/ дурсгалд бага хурлыг  Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Лимнологийн хүрээлэн, Экологийн судалгааны Байгалийн олон улсын төв зохион байгуулж байна. Тав хоног үргэлжлэх бага хуралд Орос, Бельги, Иран, Канад, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Франц, Япон зэрэг орны 200 гаруй эрдэмтэн оролцож байна. Бага хуралд оролцогчид тухайлбал эртний нууранд бичил организм тархах, шинэ зүйл бий болох механизм, эрэг орчмын бүсэд эдгээрийн биохимийн болон бусад үйл явц, гүний усны судалгаагаар усны экосистемийг цогцоор судалсан илтгэлийг хэлэлцэнэ. Дэлхийн мянгаад нуураас сая жилийн настай цөөхөн нуурыг эртнийх хэмээн нэрлэдэг байна. Тухайлбал Байгал нуур, Хөвсгөл, Бива /Японы арал/, Танганьика /Африк тив/, Титикака /Өмнөд Америк/ зэрэг нуур юм. Нуурын наснаас гадна ер бусын олон янз ургамал, амьтан зэргээр нууруудыг эртний хэмээн нэрлэдэг байна. Дэлхийн байгаль орчны өөрчлөлт, байгалийн үйл явцыг ойлгоход нуурууд энэ төрх байдлаар байгалийн ер бусын лаборатори хэмээн эрдэмтэд үзэж байна. Тухайлбал 85 жилийн тэртээ Байгал нуурт ЗХУ-ын Шинжлэх ухаан академийн анхны экспидицийг тэргүүлж байсан Верещагин нуурын амьтны ертөнц тэнгисийн гаралтай гэх онолыг дэвшүүлсэн юм. Дэлхийн далай үүнд хамаагүй гэх байр суурь байна.