Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Ази-Европ" форумд /АСЕМ/ оролцохоор Брюсселийг зорилоо. Орос улс энэ форумд албан ёсоор нэгдэнэ. "Орос улсыг ер бусын механизмд нэгтгэснээр АСЕМ-д оролцогчид Европ-Азийн "гүүр" Москватай түншлэлээ гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг баталж байна" гэж Орос улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдав. "Олон талын бүс нутгийн нэгдэлд оролцоогоо өргөжүүлж, Ази Номхон далайн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн тодорхойлсон чухал алхамыг бид хэрэгжүүлж байна" хэмээн Оросын Гадаад хэргийн яам тэмдэглэв. Дээд хэмжээний уулзалтын гол сэдэв "Сайн сайхан байдлыг дээшлүүлэх, бүх иргэд зохистой амьдралтай болох" тухай байна.