0"Оросын төмөр зам" компани 2010 оны эцэс хүртэл Доод Новгородоос Казани хүртэл "Сапсан" хурдны галт тэргийн маршрутыг сунгах боломжийг авч үзэнэ. Тус компанийн тэргүүн В.Якунин Татарстаны ерөнхийлөгч Рустам Миннихановтай уулзасны дараа ийнхүү мэдэгдэв. Сапсан хурдын галт тэрэг 12-р сарын 17-оос Москва-Санкт-Петербургийн чиглэлд зорчиж байна. Харин 7-р сарын 30-аас Доод Новгород болон Москвагийн хооронд зорчиж байна. Нэг галт тэрэг Доод Новгород хотоос Санкт-Петербург, мөн эсрэг чиглэлд явж байна.