Ард түмний хайртай, зөвлөлтийн үеийн жүжигчдийн нэг  ЗХУ-ын ардын жүжигчин Армен Жигарханян өнөөдөр 75 насныхаа ойг тэмдэглэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев түүний насны ойг тохиолдуулан "Эх орны гавьяаны" 2-р зэргийн одонгоор шагналаа. Албан ёсны ёслол 10-р сарын 10-нд болно. Энэ өдөр  Москвагийн драмын театр гурван ой тэмдэглэнэ. Тухайлбал театр байгуулагдсаны 15 жилийн ой, энэ театрыг үүсгэн байгуулагч, удирдагч Жигарханяны уран бүтээлийн 55 жилийн ойг тэмдэглэнэ. Жүжигчин кино урлагт нэрд гарсан юм. Жигархянан өөрийн нь тоолсноор кино дэлгэцнээ 300 гаруй дүр бүтээж, дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд орсон юм.