Израильтай яриа хэлэлцээг зогсоох ФАТХ болон Палестиныг чөлөөлөх байгууллагын шийдвэрийг Газын зурвасыг хянадаг лалын Хамас хөдөлгөөн сайшаалаа. Израиль Иордан голын баруун эрэг болон зүүн Иерусалимд барилга барьсаар байгаа тохиолдолд израилийн засгийн газартай яриа хэлэлцээ хийхгүй хэмээн палестины удирдлага бямба гаригт Рамаллахт болсон хурлын үеэр шийдлээ. Тусгаар улсаа байгуулах гэж байгаа газар нутгийг израилийн суурьшигчид эзэлж байна хэмээн палестинчүүд үзэж байна.