Хятадын луу сибирийн эрчим хүчний нөөцөд дурлаж байна. Оросын нефть, хийг Дорно зүгт нийлүүлэх нөхцлийн талаар "газрын зураг" баталсан нь Д.Медведевийн Хятадад хийсэн айлчлалын гол үр дүнгийн нэг байлаа. Орос улс 20 жилийн турш Хятадад жилд 15 сая тонн нефть экспортлохоо баталлаа. Бээжинд гарын үсэг зурсан хэлэлцээрт үүнийг тусгажээ. Хэмжээ нь тийм ч их биш юм. Орос улс тухайлбал өрнөдөд жилд 250 сая тонн нефть нийлүүлдэг. Хятад улс гадаадаас 200 сая тонн нефть худалдан авдаг. Нефть хоолой түүхий эд тээвэрлэх эрсдэлгүй. Баруун европт эрчим хүчний нөөц экспортолдог оросын компани, мөн Ойрх Дорнодоос нефть импортоор авдаг хятадын компаниуд ийм бэрхшээлтэй тулгардаг. Тэгээд ч Хятадад нефть маш их хомсдож, харин Орос улсад найдвартай шинэ зах зээл хэрэгтэй байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский тэмдэглэв. Хоёр талд хэлэлцээр шаардлагатай. Өрнөдөд эрчим хүчний нөөц экспортлоход орос улсад бэрхшээл гарч байна. Ази Номхон далайн бүс нутгийг Оросын нефть хийн бүтээгдэхүүний экспорт одоохондоо бага байгаа тул Азид чиглэж байна. Орос улс эрчим хүчний нөөцийн зах зээлээ тараан байршуулж, өрнөдөд төдийгүй дорно зүг нефть, хий экспортолно. Хятад улс эрчим хүчний салбарт хамтран ажиллахдаа цаашид Орос улсыг найдвартай түнш гэж үзэж байна. Талууд энэ удаа оросын хийг худалдах үнийг тохиролцож чадаагүй ч, Бээжинд болсон яриа хэлэлцээ үүнийг харуулсан. Үүний зэрэгцээ үндсэн бүх тохиролцоог тэмдэглэсэн. Тухайлбал 2015 оны сүүлчээр Хятадад хий нийлүүлж эхэлнэ. Хэлэлцээр 30 жилийн хугацаатай. Нийт 30 тэрбум шоо метр хэмжээтэй. Оросоос Европт тухайлбал "Хойд урсгал" болон "Өмнөд урсгал" хоолой мөн хэмжээний хий нийлүүлэх хүчин чадалтай. Хятад улс ийм маягаар өрнөдөд шинэ сорил болж байна гэж Андрей Островский хэллээ. Оросын нефть, хийн төлөө тэмцэх хэрэгтэй. Эрчим хүчний нөөц, зах зээл хязгаарлагдмал, тиймээс дэлхийн өрсөлдөөн байгаа зэргийг харгалзан өрсөлдөх хэрэгтэй. Орос улсаас нефть, хий авах боломжийг Хятад улс ашиглаж байна. Хятад улс алсаас хоолойгоор нефть тээвэрлэх шаардлагагүй. Тухайлбал Арабын нэгдсэн эмирт улс эсвэл Саудын Аравиаас нефть тээвэрлэх шаардлагагүй. Хятад улс энэ тухайд гарцаагүй давуу талтай. Орос улс саяхан Номхон далайгаар АНУ-д нефть экспортолж эхэллээ. Орос улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллахад улс төрийн асуудлыг их хутгах болсон баруун Европт энэ бас сорил болно. Сахалин дахь дэлхийн томоохон үйлдвэрээс шингэрүүлсэн байгалийн хийг АНУ, Япон, Өмнөд Солонгос нийлүүлээд жил хагас болж байна. Үүнийг 25 жил нийлүүлэх хэлэлцээр байгуулсан. Сахалины үйлдвэр төслийн хүчин чадлаар ажиллаж эхэлбэл оросын шингэрүүлсэн байгалийн хийг худалдан авах орны жагсаалтад Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн дор хаяж 10 орон нэмэгдэнэ. Дэлхийн эрчим хүчний газрын зураг аажмаар өөрчлөгдөж байна. Нефть, хийн бүс нутгийн шинэ зах зээл бүрэлдэж байна. Эрчим хүчний нөөцийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч, мөн Азийн эрчимтэй өсч байгаа "луугийн" дур хүсэлтэй том, жижиг эдийн засаг энэ зах зээлийн гол тоглогч байна.