Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Германы нэгдлийн өдөр үндэсний баярыг тохиолдуулан ХБНГУ-ын удирдлагад баяр хүргэлээ. Орос улс чухал хувь нэмэр оруулсан Германыг нэгтгэх үйл явц германы ард түмэн төдийгүй нийт европт түүхэн чухал үйл явдал байсан гэж Германы канцлер Кристиан Вульф, Ангела Меркель нарт илгээсэн баярын мэндчилгээнд дурджээ. Тэр үед 20 жилийн тэртээ өнөөгийн орос-германы стратегийн түншлэлийн суурийг тавьсан. Өдгөө тэргүүн зэргийн салбарт томоохон төсөл хэрэгжүүлж, олон талын харилцаа амжилттай хөгжиж байна. БНАГУ 1990 оны 10-р сарын 3-нд Берлины хана нурсны дараа ХБНГУ-д нэгдсэн юм. Тэр үед олон зуун мянган хүн Рейхстагийн талбайд улс орноо нэгтгэх олон жил хүлээсэн хүсэл биелсэнд баярлан, тэмдэглэж байсан. Энэ үеэс энэ өдөр үндэсний баяр болжээ.