Орос Украин улс ойрын таван жилд Ан-70 ойрын зайд нисч, буух цэрэг-тээврийн шинэчилсэн 13 нисэх онгоц бүтээхээр төлөвлөж байна. Киевт болж байгаа "Авиамир-21" нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр "Антонов" улсын компанийн дарга Дмитрий Кива ийнхүү мэдэгдэв. Ан-70 нисэх онгоцыг гүнзгий шинэлчэх хэрэгтэй гэж тэр хэллээ. Энэ нисэх онгоц үндсэн тодорхойлолтоор европын цэрэг-тээврийн А-400М нисэх онгоцноос давдаг бөгөөд энэ жилээс туршин нисч эхэлжээ. Ан-70 нисэх онгоц 5100 км зайд 35 тонн ачаа хүргэх чадалтай юм. Ирэх жил анхны шинэ нисэх онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байна.