0Санхүүгийн салбарт гадаадынхан орж ирэхэд Орос улс дургүйцэхгүй байна. Гэхдээ оросын компанид давуу тал эдлүүлэх механизм боловсруулж байна. Оросын засгийн газрын дэд сайд, сангийн сайд Алексей Кудрийн "Россия 24" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Одоогоор томоохон хэмжээний багц үнэт цаас худалдан авахад оросын компани давуу тал эдлэх механизм боловсруулж байна. "Орос улс санхүүгийн үйлчилгээний асуудлаар ДХБ-д элсэх яриа хэлэлцээнд оросын компани гарцаагүй чухал багцыг эзэмших шилжилтийн үеийн хэд хэдэн салбарын талаар тохиролцсон. Одоо энэ үйл явцад хяналт тавих механизм боловсруулах тухай ярьж байна" гэж Алексей Кудрин тэмдэглэв. Оросын биржийн худалдааны зах зээл өсөх сайхан боломжтой хэмээн тэр тэмдэглэв. "Дэлхийн биржийн худалдааны амттай хэсэг. Хувьчлалын үйл явц, хуулийн илүү дорвитой үндэс бүрдүүлэх зэргийг харгалзавал энэ зах зээл ирээдүйтэй " хэмээн засгийн газрын дэд сайд хэллээ