Азийг баруун Европтой холбосон төмөр замын тээврийн гүүр байгуулах санаа амьдралд хэрэгжиж байна. Төслийн ажил 2011 онд эхэлж, дараа нь Словакийн Кошице хотоос Австрийн Вена хот хүртэл өргөн царигтай төмөр зам барих ажил эхэлнэ. "Оросын төмөр зам" компанийн ерөнхийлөгч Владимир Якунин энэ тухай хэллээ. Орос, Украин, Словак, Австрийн нутгаар өнгөрөх тээврийн аварга хонгилын төгсгөлийн хэсэг энэ 560 км талбай юм. Владивостокоос Москва хүртэл тэндээс Украин, Словак, Вена хүртэл ачааг төмөр замаар саадгүй хүргэнэ. "Ази-Орос-Төв Европ" төмөр замын маршрутаар ачаа тээвэрлэж тэнгисийн замаар ачаа хүргэхтэй өрсөлдөнө. Төсөл төв Европын төмөр замын системийг зүүнээс баруун зүгт Оросын нийт нутаг дэвсгэрийг дайрдаг Сибирь нэвтэлсэн төмөр замтай холбох зорилготой. Өргөн царигтай хэсэг барьж байгаа нь нэн чухал. Учир нь европын нарийн шугамыг хуучин зөвлөлтийн орны төмөр замын өргөн замтай залгах өртөөнд ачааг шилжүүлэн ачих шаардлагагүй гэж Эдийн засгийн таамаглалын хүрээлэнгийн шинжээч Юрий Щербанин тэмдэглэж байна: Оросын төмөр замын царигийн өргөн 1520, европынх 1435 ялгаатай тул  Орос улс Европтой төмөр замаар гадаад худалдаа хөгжүүлэхэд саадтай байна.  Венад гарцтай болох нь нэн чухал. Европын төв хэсэгт ачаа хүргэх боломж бүрдэж байна. Вена ар талын бэлтгэлийг хангах хүчтэй төвтэй. Учир нь Дунай төв европын бусад оронтой автомашины замаар холбогдсон байдаг. Энэ шугам оросын гадаад худалдаанд түлхэц болно.  Кошицаас Вена хүртэл төмөр замын өргөн цариг барьж, бүх замыг ашиглатад өгснөөр Азиаас Европын төв хүртэл ачаа хүргэх хугацаа 30-аас 14 хоног хүртэл багасна. Том чингэлэг тээвэрлэдэг тэнгисийн тээвэртэй өрсөлдөхөд төвөгтэй ч, төмөр зам тодорхой давуу талтай.  Гамбург эсвэл Роттердамын боомт ороод, тэндээс европын төв хэсэгт ачаа зөөвөрлөх шаардлагагүй. Барааг төмөр замаар шууд зорьсон газар нь хүргэнэ. Шинэ төмөр замаар 2016 оноос ачаа тээвэрлэж эхэлнэ.