Москва орчмын нислэгийн удирдах төв ням гаригт хагас зуун жилийн ойг тэмдэглэж байна. Энэ төвийг өнөөгийн Королев буюу москва орчмын Подлипка газар сансрын аппаратаас хүлээж авсан мэдээлэл боловсруулах тооцоолон бодох мэргэшсэн төвийн хувьд байгуулсан юм. Нислэгийн удирдах төв өнгөрсөн хагас зуун жилд гадаадад брэнд болсон. Энэ төв тойрог замын жолоодлогот цогцолбороос өгсүүлээд хиймэл дагуул хүртэл янз бүрийн ангиллын хөлгийн нислэгийг удирддаг. Дэлхийн 16 орон оролцож байгаа Олон улсын сансрын станцын хөтөлбөрийн талаарх ажил одоогоор энэ төвийн гол зорилт байна. Үүнээс гадна нислэгийн удирдах төв "Тэнгисийн эхлэл", "Марс-500" олон улсын төсөлд оролцож байна. Нислэгийн удирдах төв 2018 оноос Алс Дорнод, Амар мужид барихаар төлөвлөж байгаа Дорнын шинэ сансрын буудлаас сансрын хөлөг хөөргөж, удирдана.