0Орос улсад анх удаа "Чөлөөт талбар" интернет-театр ням гаригт Москвад нээгдэж байна. Яруу найрагч Сергей Есенины шүлгээр нэрд гарсан жүжигчин Сергей Безруковын "Балмад этгээд"анхны жүжиг тавина. Яруу найрагч 115 жилийн тэртээ төрсөн юм. Сергей Безруков хэд хэдэн дүрд тухайлбал найруулагч, гол дүр Сергей Есенинд тоглож, яруу найрагчийн шүлгийн 9 дууны хөгжмийг зохиож, түүнийг дуулна. "Чөлөөт талбар" театрын урлагийг харилцааны орчин үеийн хэлбэрт оруулах ёстой гэж төслийг зохион байгуулагчид үзэж байна. Энэ ер бусын театрт янз бүрийн нийслэлийн театрын жүжгийг онлайнаар үзээд зогсохгүй, хөшигний арын амьдралд өнгийж, нэрд гарын театр судлаачдын лекц сонсож, театрын амьдралын ямар нэг үйл явдлыг хэлэлцэж, байр сууриа нийтлэх боломжтой. Энэ талбар тайзны бүх жанр, туршилтын бүтээл туурвихад нээллттэй.