Оросын жуулчидтай автобус Таиландын Баттая аялал жуулчлалын хотоос 20 км зайд хөмөрчээ. Орос улсаас Бангкокт суугаа элчин сайдын яам ням гаригийн өглөө энэ тухай уламжлав. Ослын үеэр азаар хүний амь эрсдээгүй ч, 6-8 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийг Паттайя хотын эмэнэлэгт, бусад жуулчдыг микро автобусаар зочид буудалд нь хүргэсэн гэж аялал жуулчлалын компани уламжлав.