Шанхайд болж байгаа ЭКСПО-2010 олон улсын үзэсгэлэнд 7 орчим хоног оролцсон оросын "Паллада" далбаат хөлөг онгоц бямба гаригт Далянь боомтыг зорилоо. Шанхай хотод далбаат хөлгийн багийнхан соёлын хөтөлбөр, хэвлэлийн бага хуралд оролцож, хятадын орос хэл судалдаг сурагчид хөлөг онгоцыг сонирхожээ. "Паллада" хөлөг аян замд гарахын өмнө дипломат төлөөлөгчийн газар, консулын газрын төлөөлөгчид оролцсон ёслолын хүлээн авалт болжээ. "Паллада" далбаат хөлөг онгоц дэлхийн дээд амжилтыг бүртгэх Гиннесийн номонд дэлхийн хамгийн хурдан далбаат хөлөг онгоцны хувьд орсон юм. Хөлөг онгоц 12 жил далайд аялахдаа 35 орны 101 боомтод очиж байжээ.