"Тамхины эсрэг" дэлхийн хамгийн хатуу хууль Финляндад хүчин төгөлдөр боллоо. Одооноос энэ улсад 18-аас доош насны залууст тамхи худалдахыг, мөн бусад хэлбэрээр дамжуулахыг хоригложээ. Хууль зөрчвөл торгож, онц ноцтой тохиолдолд эрх чөлөөг 1,5 жилээр хасна. Орос улс үндэсний тамхитай тэмцэх үзэл баримтлалыг өчигдөр баталлаа. Улс оронд тамхи татдаг хүмүсийн тоог одоо 40 хувиас 25 хувь хүртэл бууруулах зорилготой юм.