АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1940-өөд онд гватемлын иргэдэд эмнэлгийн туршилт хийсний төлөө Гватемалын ерөнхийлөгч Альваро Коломоос уучлалт хүсэв. 1946-1948 онд  Туршилтын үеэр америкийн эмч нар Гватемалын 700 орчим хүнд заг хүйтэн, тэмбүү өвчин санаатай халдаажээ. Шоронгийн хоригдол, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдэд мэдэгдэлгүй энэ туршилт хийжээ. Халдварт өвчнөөс сэргийлэх пенициллин гаргаж авахын тулд ийм туршилт хийсэн байна. Гватемалын ерөнхийлөгч Альваро Колом америкийн энэ туршилтыг хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг хэмээн нэрлэсэн юм.