Энх тайван, тэвчээр, ойлголцох баталгаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүчирхийлэл үл хэрэглэх олон улсын өдрийг 2007 оноос тэмдэглэж байна. Хүч үл хэрэглэж, улс орноосоо британийн колончлогчдыг зайлуулж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, энэтхэгийн аугаа философич Махатма Гандийн төрсөн өдөр буюу 10-р сарын 2-нд энэ өдрийг тэмдэглэж байна. "Амиа өргөхөд бэлэн олон зүйл байгаа ч, миний хувьд хөнөөхөд бэлэн юу ч байхгүй" хэмээх түүний жигүүртэй үгийг бүгд мэднэ. Хүч үл хэрэглэх, тэвчээртэй байх зарчим хүн төрлөхтний түүхэнд гүнзгий үндэстэй. Анхны христийн шашны үйл хэрэг хамгийн тод жишээний нэг юм. Номлогч Иисус Христос муу бүхэнд хүч үл хэрэглэх гол санаа хэлдэг. Хорьдугаар зууны эхэнд оросын нэрд гарсан аугаа зохиолч Лев Толстой хамгийн нэртэй хүч үл хэрэглэх талыг баримтлагч юм. Харин энэ зууны дунд үед Толстой, Ганди нарын залгамжлагч хар арьст хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг байсан юм. Ганди, Кинг нар хүчирхийллийн золиос болсныг сануулъяа. Тэд улайрсан хүмүүсийн гарт үрэгдсэн. Тэгэхлээр хүч үл хэрэглэх ёс суртахууны хүчийг ялангуяа тайван бус өнөө цагт дутуу үнэлж болохгүй. ОХУ-ын олон нийтийн танхимын гишүүн Александр Соколов ярьж байна. Зөрчилдөгч талууд бэрхшээлтэй асуудлыг шийдэхийг хүсэхгүй, зөрчлийг хүсч байгаа тохиолдолд хүчирхийлэл үүсдэг. Энэ Кавказ дахь терроризм, Москвад болж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотой. Хүчирхийлэл ямагт хүчирхийллийг бий болгодог. Хэрэв талууд тохиролцохыг хүсвэл тэд асуудлыг шийдэх арга олж чадна. Олон нийтийг хамарсан цуглаан, хүчирхийллийн эх үүсвэр гэж тэдний үзэж байсан төр засагтай хамтран ажиллахаас татгалзах зэрэг нь Махатма Ганди, Мартин Лютер Кингийн хэрэгсэл байсан. Тэд ирээдүйд улс орны төрхийг олон талаар тодорхойлсон иргэний хөдөлгөөний удирдагчид байсан юм. Энэтхэгт Гандийн төрсөн өдрийг үндэсний баярын адил тэмдэглэдэг бол АНУ-д энэ өдөр Кингийн дурсгалыг хүндэтгэдэг. Бидний үед тэвчээртэй, бусадын амьдралын хэв маяг, ёс заншлыг хүлээн зөвшөөрөх нь дэлхийн бодлого, улс хоорондын харилцааны үндэс байх ёстой талаар олонтаа ярьж байна. Сайн хөршийн харилцаа, бие биенийхээ хэрэгт хөндлөнгөөс үл оролцох байдал үүнд түшиглэнэ. Улс төр судлаач Валерий Тишков орчин цагийн ертөнцөд хүч үл хэрэглэх философийг хэрхэн ойлгож байгаа талаар "Оросын дуу хоолой" радиод ийнхүү ярьсан юм.  Энэ философи шашны болон үндэстний цөөнхийн томоохон нийгмийн харилцаанд хамаатай. Энэ философи засгийн эрхийн төлөө бие биенийхээ намалдгийг нээх бус юуны түрүүнд баримт, итгэл үнэмшил, уриа эсвэл хөтөлбөрөөр тэмцэж, өөр хоорондын харилцааг тодорхойлох учиртай улс төрийн эвсэл болон намд хамаатай. Улс хоорондын харилцаанд ч энэ философи ямар нэг хэмжээгээр байдаг.Мэдээж дэлхий ертөнцөд терроризмын давалгаа цалгилж байгаа өнөө цагт үндэстэн, шашныг хүлээн зөвшөөрч, Гандийн сургааль цаг үеэ олсон, нэн чухал юм. Улс төрийн соёл өрсөлдөгчөө сонсч, түүний гаргасан баталгааг ойлгож, мөн өрсөлдөгч тань ойлгох баталгаа гаргахаас эхэлнэ. Энэ хүчирхийлэл үл хэрэглэх философи юм.