Орос улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх тухай АНУ-тай хоёр талын яриа хэлэлцээг өндөрлөлөө. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар баасан гаригт утсаар ярихдаа үүнийг тэмдэглэв. Орос улс оюуны өмчийн эрхийг үр нөлөөтэй хамгаалах чухал хууль тогтоомжийг баталж, олон улсын үүргийг биелүүлэх, мөн ДХБ-д элсэх тухай олон талын яриа хэлэлцээг шуурхайлахд чухал алхам хийж байна гэж хоёр орны ерөнхийлөгч утсаар ярисан тухай Цагаан ордон ийнхүү уламжлав. Хоёр орны ерөнхийлөгч энэ чиглэлд тухайлбал олон талын хэлбэрээр хамтран ажиллахад цаашид нягт хамтран ажиллах байр сууриа баталсан гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Д.Медведев 6-р сард Вашингтонд айлчлахдаа Орос улс ДХБ-д элсэхтэй холбоотой үлдсэн асуудлыг 9-р сарын эцэс хүртэл шийдэхээр тохиролцсон юм. Яриа хэлэлцээнд оролцогчид хугацаандаа асуудлыг шийдлээ. Орос улсын сангийн сайд Алексей Кудрин урьд энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Женев дахь ажлын хэсэг гол ачааллыг үүрч байна гэж тэр хэллээ. Энд мөн бэрхшээл бий. Орос улс Белорус, Казахстантай Гаалийн холбоонд элсэхтэй холбоотой төгсгөлийн баримт бичигт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ баримт бичиг 30 хэсгээс бүрдэж байна. Европын Холбооны зүгээс ой модны экспортын татварын талаарх асуудал үлдэж байна. Мөн хөдөө аж ахуйн татаас, мөн махны импортын хязгаар зэрэг асуудал байна. Тэгэхлээр энэ бүх асуудлыг оны эцсээс өмнө шийдэж амжихгүй болов уу хэмээн Оросын шинжлэх ухаан академийн АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Виктор Супян ярьж байна. Дүрмийн дагуу хэлэлцээрт оролцогч тал бүр ДХБ-ын гишүүн бүртэй тус тусад нь яриа хэлэлцээ хийх ёстой байдаг. Энэ том биш улс юм. Сүүлийн үед энэ улсын дунд Гүрж улс байсан. Гүржтэй холбоотой бүх асуудлыг зохицуулсн гэх мэдээлэл харамсалтай нь надад алга. АНУ Гүржийг дарамталж байгаа, мөн ДХБ энэ асуудлыг бүхэлд нь даван туулна. АНУ-тай нэлээд дорвитой тохиролцсон нь албан ёсны бүх баримт бичгийг аль болох хурдан батлахад түлхэц болнь гэж бодож байна. Би ямар нэг тодорхой хугацаа нэрлэхгүй. Орос улс ирэх жил ДХБ-ын гишүүн болно гэж таамаглаж байна. Орос улс ДХБ-ын бүрэн гишүүн болсны дараа бүх хариуцлага, хязгаарлалтыг биелүүлнэ. Ерөнхий сайд В.Путин ийм байр суурьтай байна. Яриа хэлэлцээ 17 жил үргэлжилж байгааг санавал энэ шударга юм. Ямагт ямар нэг хариуцлага хүлээж, ДХБ-ын бүрэн гишүүний давуу талыг эдлэхгүй бол Орос улсын эдийн засгийн хөгжлийг ноцтой хязгаарлана.